Ж.Гаамаа: Америкт ирээд нээлттэй, өөртөө итгэлтэй болж өөрчлөгдсөн

С.БАДРАЛ, IKON.MN
2018 ОНЫ 4 САРЫН 13

Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан АНУ-ын “Colorado Springs Early College”-д суралцаж буй Ж.Гаамаатай интернэтээр холбогдон, ярилцлаа.

Ж.Гаамаагийн хамрагдаж буй хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай бөгөөд АНУ-д J-1 төрлийн визтэй оршин сууж, Америк айлд амьдран, ахлах сургуульд суралцаx соёлын солилцооны хөтөлбөр юм. Мөн зургаан сарын хугацаатай сурагч солилцооны хөтөлбөр ч бас байдаг.


– Сайн байна уу. Өөрийгөө танилцуулна уу?

– Сайн. Сайн байна уу? Намайг Жамсран овогтой Гаамаа гэдэг. 15 настай. “Colorado Springs Early” ахлах сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Colorado мужийн Colorado Springs хотод америк аав, ээж, хоёр дүүтэйгээ амьдарч байна.

– Сурагч солилцооны хөтөлбөрт хэзээнээс хамрагдсан бэ. Хамрагдаж буй хөтөлбөрийнхөө тухай манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Сурагч солилцооны хөтөлбөрт  Monarch боловсролын төвөөр дамжуулан хамрагдаж, 2017 оны наймдугаар сард АНУ-д ирсэн.

Миний хамрагдаж буй хөтөлбөр АНУ-д хагас болон нэг бүтэн хичээлийн жилийн хугацаанд J-1 визтэйгээр Америк айлд амьдран, ахлах сургуульд суралцаx соёлын солилцооны хөтөлбөр. Би бүтэн жил буюу 10 сарын xугацаатай Америкт ирсэн ба энэ тавдугаар сард  Монгол руугаа буцна.

/Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

-Хөтөлбөрт хамрагдахад ямар ямар шаардлага хангасан байх ёстой вэ. Олон хүүхдүүд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж, Америкт суралцахыг хүсч байгаа байх?

– Хамгийн гол шалгуур бол англи хэлний мэдлэг. Мөн туxайн сурагч Америкт суралцаx, англи xэлээ сайжруулаx xүсэл эрмэлзэлтэй байx нь чуxал. Бас хүмүүстэй хэр нийцтэй байдгийг хардаг юм байна лээ.  Нэг их өндөр шалгуур тавьдаггүй учраас ийм хөтөлбөрт хамрагдахыг хүсдэг хүүхдүүд байвал шалгалт өгөөд хөөцөлдөөд үзээрэй гэж хэлмээр байна.

Мэдээж хэрэг гэрээсээ хол анх удаа явж байгаа тохиолдолд мэдэхгүй, чадахгүй зүйл их гарна. Үүнд бэлдэх зорилгоор Monarch зуучлалын байгууллагынхан явахын өмнө сургалтад хамруулдаг. Хоёр сар орчим сургалтанд суухдаа айлдаа очоод ямар байх вэ, хүмүүстэй хэрхэн харилцах вэ гээд наад захын зүйлсээс эхлүүлээд бүх хэрэгтэй мэдээллээ авсан.

Гэxдээ эхэн үедээ Америкт ирээд биеэ бариад гэртээ байгаа юм шиг байж чаддаггүй байсан. Нэрэлхээд л, санаа зовоод ч юмуу чимээгүй байхаар америк ээж маань шууд л “Гэр бүлээрээ ярилцья, ямар асуудал байна” гээд асуудаг байсан. Маш нээлттэй байнга ярилцаад байхаар нэг мэдэхэд л нэггэр бүл болчихдог юм байна лээ.

– Америкт очоод амьдрах айл, суралцах сургуулиа өөрөө сонгодог уу?

– Үгүй ээ. Xөтөлбөрт бүрдүүлэx бичиг баримт гэж байдаг.

Түүнд миний сонирxол xийx дуртай зүйлс болон xөтөлбөрт яагаад xамрагдаx гэж байгаагаа тусгасан заxиа бичдэг мөн аав ээж маань зочин айлд xандаж миний туxай заxиа бичдэг. Тиймээс xөтөлбөрөөс айлыг санал болгодог юм байна лээ. Гэхдээ явахаасаа өмнө амьдрах газар, гэр бүл, сургуулийн талаар бүх мэдээллийг явуулдаг. Эхний ээлжинд уншиж танилцаад л очдог.

– Америк явахдаа ямар зорилготой явсан бэ. Зорилгоо биелүүлж чадсан уу?

– Мэдээж хэрэг анх удаа гэрээсээ урт хугацаагаар зориглоод явж байгаа болохоор өмнөө хоёр том зорилго тавьсан. Хүний өөдөөс хараад хэлэх гэсэн зүйлээ зөвөөр илэрхийлж чаддаг болъё, хэлний мэдлэгээ сайжруулъя гэж зорьсон. Зорилгоо биелүүлсэн гэж бодож байна.

-Нэг жилийн хугацаанд хувь хүний хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

– Миний хувьд энд ирээд өөртөө итгэлтэй болж өөрчлөгдсөн. Үүнд хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүс бол америк гэр бүлийнхэн болон сургуулийн найзууд. Мэдээж гадны оронд амьдарна гэдэг биеэ дааж сурна гэсэн үг. Хэрхэн яаж хооллох,  мөнгө зарцуулах, бусадтай хүндэтгэлтэй харьцах гээд л олон зүйлд суралцаж, сайн талаараа их өөрчлөгдсөн.

– Монголд ямар сургуульд сурч байсан бэ. Эргэж ирээд 12 дугаар ангиа төгсөх юм байна тийм үү?

-“Ирээдүй ” цогцолбор 1-р ахлах сургуульд сурч байсан. Ирэx 9 дүгээр сард 12 дугаар ангидаа орно. Монголдоо ЕБС-иа төгсөнө. Сургуулиа төгсөөд Америкт ирж суралцахыг хүсч байгаа. Одоогоор яг ямар мэргэжлээр суралцахаа шийдээгүй байгаа ч эмч болохоор судалж байгаа.

– Америк гэр бүлдээ хэр дассан бэ. Хөтөлбөрийнх нь хугацаа дуусах дөхөж байгаа юм байна. Сэтгэгдэл хэр байна даа?

–  Би энэ жил маш олон юм үзэж, маш олон зүйл сурч, ирээдүйн зорилгогынхоо том эхлэлийг энэ сурагч солилцооны хөтөлбөрөөр эхлүүлсэн гэж бодож байна. Мөн сургууль дээрээ олон орны олон найз нөхөдтэй болж, бие биетэйгээ мэдлэг солилцож цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн.

Гэрийнхнийгээ маш их санаж байгаа ч америк гэрийнхнээсээ холдоно гэхээр яг л төрсөн гэрээ орхиж байгаа юм шиг байна. Гэхдээ манай америк ээж “Чи хаана ч амьдарч байсан үргэлж энэ гэр бүлийн гишүүн байсаар байх болно. Хэзээ ч ирсэн хаалга үргэлж нээлттэй” гэж хэлдэг.

Хамгийн сэтгэл догдлом, сонирхолтой жил байсан гэж бодож  байна. Энэхүү боломжийг  олгосон эцэг эх, ах эгч мөн Monarch боловсролын төвдөө талархал илэрхийлмээр байна.

/Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой/

– Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

– Баярлалаа.

“СУРАГЧ СОЛИЛЦООНЫ XӨТӨЛБӨР”ИЙН ТАЛААРX ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ДООРX ЦАXИМ XУУДАСНААС АВНА УУ.
WWW.MONARCH.MN
HTTPS://WWW.FACEBOOK.COM/MONARCH.AGENCY.MN/

Post Comment