Troy University нь 1887 онд үүсгэн байгуулагдсан, АНУ-ын зүүн өмнөд муж улсуудын хамгийн шилдэг Их Сургуулиудын нэг юм. Маш олон чиглэлээр Бакалавр, Магистрт (Гадаад харилцаа, Компьютерийн Програм Хангамж, Хүний Нөөц, Менежмент, Хүрээлэн буй орчин болон Биологи, Бизнесийн Удирдлага, Боловсролын болон бусад) суралцаж болох ба хэрэв таны iBT оноо бага эсвэл оноогүй бол хэлний бэлтгэлд нь суралцаж улмаар үндсэн ангидаа орж болно. Англи хэлний нэг жилийн сургалтын төлбөр нь ердөө л 6.700 ам.доллар. Сургууль нь оюутны дотуур байр (5 сар нь 1,400 орчим ам.доллар), хоолтой (5 сар нь 1,700 орчим ам.доллар). Үндсэн ангийн төлбөр нь жилийн 11,000 ам.доллар. Шинэ оюутны тэтгэлэг 3,000 ам.доллар.

Бүрдүүлэх материал:
Их сургуулийн диплом, хавсралт /баталгаажуулсан хувь/
Банкны баталгаа (22.500$-ын дансны тодорхойлолт)
Батлан даагчийн иргэний үнэмлэхний хуулбар
Пасспортын хуулбар
Зураг
2 тодорхойлолт (их сургууль эсвэл ажил олгогч компаниасаа авах)
Эссэ (үүнд өөрийгөө маш тодорхой танилцуулах, хувийн зан чанар, хобби, чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг, ямар спорт сонирхдог талаар, мөн сурсан сургууль, ажлын туршлага, ирээдүйн зорилго, хүсэл тэмүүлэл, өөрийнхөө талаас юу амлаж чадах, Америкийн их дээд сургуулийг сонирхох болсон талаар оруулах)

Post Comment