АНУ-Д МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХИЙХ ХӨТӨЛБӨР

Тус хөтөлбөр нь 12-18 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор мэргэжлээрээ цалинтай дадлага хийн ажлын туршлага хуримтлуулах, Америкийн түүх, соёлтой танилцах, англи  хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны залууст хүрч чаддаг.

2018/2019, Тогооч мэргэжлээр дадлагажигч Б.Мөнгөнбагана, Hyatt Regency Chesapeake Bay Golf Resort Spa & Marina, Cambridge, MD, USA

ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  • Тухайн мэргэжлээр суралцдаг их сургуулийн 3, 4-р курсийн оюутан,  эсхүл их сургуулиа дөнгөж төгссөн (internship); эсхүл
  • Их сургуулиа төгсөөд 12 сараас дээш сарын хугацаа өнгөрсөн, мэргэжлээрээ нэг жил ажилласан туршлагатай (traineeship); эсхүл
  • Их сургууль төгсөөгүй бол мэргэжлээрээ тав, таваас дээш жил ажилласан туршлагатай (тогооч, зочлох үйлчилгээний ажилтан);
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх (iBT, IELTS, бусад шалгалтын оноо шаардахгүй)
  • Хөтөлбөрөө дуусгаад Монголд заавал буцаж ирэх

БОЛОМЖИТ МЭРГЭЖЛҮҮД

  • НЯГТЛАН БОДОГЧ
  • МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
  • ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН
  • ПРОГРАММИСТ/СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР
  • МЕХАНИК ИНЖЕНЕР
  • ЦАХИЛГААНЫ/ДУЛААНЫ/НӨХӨН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕР ТОГООЧ
  • ЗӨӨГЧ/БАРМЕН/БАРИСТА
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ/ЗОЧИД БУУДАЛ/РЕСТОРАНТ МЕНЕЖМЕНТ
  • ЭРХ ЗҮЙЧ
  • БАЙГАЛЬ ОРЧИН ХАМГААЛАЛ
2019/2020, Нягтлан бодох мэргэжлээр дадлагажигч Б.Дуламханд, Ober Gatlinburg, TN, USA

ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ

Бүртгүүлэхдээ англи хэлний мэдлэгээ шалгуулна. Online дэлгэрэнгүй анкетийг манай хөтөлбөр хариуцсан менежертэй хамтран бөглөнө. Таны анкет хэрэв энэхүү хөтөлбөрт тэнцэхгүй гэсэн хариу ирвэл манай байгууллага гэрээг шууд цуцлаж урьдчилгаа төлбөрийг  гэрээний дагуу буцаан олгоно. Ажлын ярилцлагандаа тэнцэхгүй бол дахин ярилцлаганд орж болно. Ажлын ярилцландаа тэнцээд урилга ирсэний дараа (10 – 30 хоногт) визээ мэдүүлнэ. Виз ажлын 2 өдөрт гардаг ба визээ аваад онгоцны тийзээ хугацаагаас хамаараад 1 эсхүл 2 талдаа захиална, захиалга хийхэд манай байгууллагаас зөвлөгөө өгч, мөн хамтран ажилладаг билетийн кассуудыг санал болгоно.

2017/2018 Тогооч мэргэжлээр дадлагажигч С.Цэнд-Аюуш, Georgia муж дахь Château Élan Winery & Resort

Манай байгууллага нь энэхүү хөтөлбөрийг АНУ дахь хоёр Спонсор байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг  ба хөтөлбөрт гарах зардал нь хугацаанаас хамаараад $4,500-$5,550 /12 сар/, $6,250 /18 сар/  ба Төлбөрт дараах зардлууд орсон байна. Үүнд:

  • Спонсор байгууллагын үйлчилгээний хураамж
  • Манай байгууллагын үйлчилгээний хураамж
  • Эрүүл мэндийн даатгал, бусад хураамж /12 -18 сар/
  • АНУ-ын Элчин Сайдын Яамны үйлчилгээний хураамж $185
  • SEVIS хураамж $220
  • DS 2019 маягт буюу J1 урилга
  • DS 7002 маягт
  • Бичиг баримтын орчуулга
  • Банкны шимтгэл, г.м.

 


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Гадаад пасспорт
  • Диплом/Мэргэжлийн үнэмлэх
  • CV /загвар харах/ (1 – 2 минутын танилцуулга бичлэгтэй байх)
  • Ажлын газрын тодорхойлолт (ажилласан жил тодорхой байх)
  • Инээмсэглэсэн зураг /4х6,  1 хувь/
  • Xөтөлбөрийн төлбөрийн урьдчилгаа 500-1,000 ам.доллар

 

Асууж, тодруулах зүйлс байвал 9999 3065, 8999 3065 холбогдоно уу.

 

10 thoughts on “Хөтөлбөрийн тухай

    1. admin Author

      Ямар мэргэжлээр? хэрэв info@monarch.mn хаягруу CV-гээ явуулвал танд тохирсон хөтөлбөр байгаа эсэхийг хэлж өгч болно.

      Reply
  1. Uuganbayar

    Odoo 4r kurs havar tugsuh SHUTIS.iin hool injineriin angid surch bgaa huuhed togoochoor dadlagajij surah yamar bolomj bn. Vanchinserjuuganbayar @gmail hariu ugnu uu.

    Reply
    1. admin Author

      Сайн байна уу, манай тогоочийн хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа, гэхдээ энэ жил ажил эхлэх хугацаа нь 8 сараас байж болно.

      Reply
  2. Анхбаяр

    Бүх төрлийн Tөгөлдөр хуур хөглөгч, засварчин бна уу

    Reply
  3. Mungunshagai

    сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр дадлага хийх боломжтой юу, 2024 оны 6 сард төгсөөд одоо хүртэл төслийн зоихцуулагчаар ажмллаж байгаа юм

    Reply

Post Comment