АМЕРИКТ БАГШЛАХ ХӨТӨЛБӨР

TEACH IN THE USA

 

Тус хөтөлбөр нь 36 хүртэлх сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор бага/дунд ангид багшлан туршлага хуримтлуулах, Америкийн боловсролын систем, түүх, соёлтой танилцах, аялах,  мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны багш нарт хүрч чаддаг. Хөтөлбөр нь мужаасаа хамаараад 8-аас 9-р сарын хооронд эхлэнэ.

Бага сургуулийн багш /бакалавр/ нь ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангид 2 жил багшласан туршлагатай (сүүлийн найман жилийн хугацаанд),  англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.

Хөтөлбөрт оролцогч багш нь АНУ-д багшлах хугацаандаа жилдээ хоёр удаа өөрийн орныг танилцуулах өдөрлөг зохион байгуулах ба тус өдөрлөгөөр Монгол орныхоо түүх, уламжлал, соёл, эдийн засаг, боловсролын систем гэх мэт мэдээллийг сурагчид, бусад багш нартаа танилцуулах үүрэгтэй.


 

ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ

Бүртгүүлэхдээ англи хэлний мэдлэгээ шалгуулна. Online дэлгэрэнгүй анкетийг манай хөтөлбөр хариуцсан менежертэй хамтран бөглөх ба хэрэв хөтөлбөрт тэнцэх бол манай АНУ дахь хөтөлбөр хамтран хэрэгжүүлэгч байгууллага мөн англи хэлний ярианы шалгалтыг Skype-аар авдаг. Таны анкет хэрэв энэхүү хөтөлбөрт тэнцэхгүй гэсэн хариу ирвэл манай байгууллага гэрээг шууд цуцлаж урьдчилгаа төлбөрийг  гэрээний дагуу буцаан олгоно. Манай байгууллага дээр тус Skype ярилцлаганд бэлтгэдэг. Хөтөлбөрт оролцогч нь Skype ярилцлагандаа тэнцээд хэсэг хугацааны дараа дахин Ажил олгогчийн ярилцлаганд орно.

Виз ажлын 2 өдөрт гардаг ба визээ аваад онгоцны тийзээ хугацаагаас хамаараад 1 эсхүл 2 талдаа захиална, захиалга хийхэд манай байгууллагаас зөвлөгөө өгч, мөн хамтран ажилладаг билетийн кассуудыг санал болгоно.

Хөтөлбөрт гарах зардал нь 4,480 ам.доллар  (12 сар) ба дараах зардлууд орсон байна. Үүнд:

  • Спонсор байгууллагын үйлчилгээний хураамж
  • Манай байгууллагын үйлчилгээний хураамж
  • Эрүүл мэндийн даатгал, бусад хураамж, нэг сард $120 (буюу эхний нэг жилийн эрүүл мэндиийн даатгал орно)
  • АНУ-ын Элчин Сайдын Яамны үйлчилгээний хураамж $160
  • SEVIS хураамж $180
  • DS 2019 маягт буюу J1 урилга
  • DS 7002 маягт
  • Буухиа шуудангийн зардал
  • Банкны шимтгэл, г.м.

 


БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Гадаад пасспорт
  • Диплом/Мэргэжлийн үнэмлэх
  • Цагдаагийн бичиг
  • Ажил байдлын тодорхойлолт
  • CV /загвар харах/
  • Ажлын газрын тодорхойлолт (ажилласан жил тодорхой байх)
  • Инээмсэглэсэн зураг /4х6,  1 хувь/
  • Xөтөлбөрийн төлбөрийн урьдчилгаа $500

 

Асууж, тодруулах зүйлс байвал 9999 3065, 8010 6030 холбогдоно уу.

Post Comment