1967 онд байгуулагдсан тус коллежид жилдээ ойролцоогоор 21,000 гаруй оюутан суралцдаг бөгөөд үүнээс 1 семестрт 5,000 орчим оюутан онлайн хэлбэрээр, 1,100 оюутан англи хэлний курст, 70 гаруй орны нийт 1,152 гадаадын оюутнууд тус тус суралцаж байна. Сиатл хотоос хойшоо 20 минут машинаар яваад хүрдэг Lynnwood гэх жижиг хотод байрладаг. Үзэсгэлэнтэй ногоон кампустай сургууль бөгөөд гадаад оюутнуудад тавьдаг анхаарал нь маш сайн.

  • 2+2 хөтөлбөр буюу их сургуульд шилжин суралцах хөтөлбөр 
  • Мэргэжил дээшлүүлэх 1-2 жилийн нийт 25 хөтөлбөрөөс сонгон суралцах. 
  •  Нийт 100 гаруй мэргэжилүүдээс сонгон суралцаж болно. Үүнд,
    • Санхүү, олон улсын бизнес, бизнесийн удирдлага
    • Компьютерийн мэдээллийн систем
    • Компьютер, электроникс болон сүлжээ
    • Зочид буудал, аялал жуулчлалын менежмент
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл ахуй
    • Барилгын менежмент, барилгын техник
    • Цахилгаан/механик инженеринг
    • Сэтгүүл зүй, философи, сэтгэл судлал гэх мэт нийт 100 гаруй мэргэжилүүд байна.
  • ЕБС төгсөөгүй сурагчид АНУ-д ЕБС-аа дүүргэхийн зэрэгцээ давхар коллежийн кредит авч их сургуульд шилжин суралцах боломжтой. Хэрэв 16 нас хүрсэн дунд сургуулийн 11-р ангид суралцдаг бол коллежийн эхний 1, 2-р  курсийг 2 жилд зэрэг төгсөж Washington State High School-ын диплом болон Associates зэрэгтэй төгсөх, эсвэл үргэлжлүүлэн нэр хүнд бүхий их дээд сургуулиуд руу шууд шилжин суралцаж болно. Энэхүү хөтөлбөрийг High School Completion Program гэдэг.

High School Completion Program | Тавигдах шаардлага
Голч дүн 3,0 буюу В-с дээш байх (хэрэв 11-р анги төгсөөгүй бол)
Institutional TOEFL
Эцэг, эх нь санхүүгийн боломжтой байх (19.500$-ын дансны тодорхойлолт)

Үндсэн ангидаа шууд орох бол Англи хэлний шаардлага IBT 55 | IELTS: 5.0

Элсэлт авах хугацаа жилд 4 удаа  /НАМАР, ӨВӨЛ, ХАВАР, ЗУН/

Нийт гарах зардал /1 жилээр/

  • Сургалтын төлбөр – 9,235.2 ам.доллар
  • Амьжиргааны зардал – 7,006.2 ам.доллар
  • Ном, сурах бичиг – 1,200 ам.доллар
  • Эрүүл мэндийн даатгал – 603 ам.доллар

ОЙРОЛЦООГООР НИЙТ 18,044.4 ам.доллар

Дэлгэрэнгүйг 9999 3065 | 8010 6030

Post Comment