Youth Educational Exchange Agency

MONARCH Боловсрол, Соёл Солилцооны Агентлагийн хуудсанд тавтай морилно уу.

Юуны өмнө манай үйл ажиллагаа, хөтөлбөртэй танилцахыг зорин энэхүү хуудсанд цаг заваа зориулан зочилж буй танд баярлалаа.

MONARCH Боловсрол, Соёл Солилцооны Агентлаг нь 2006 оноос АНУ-ын Их сургууль, Коллежуудын албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллан олон зуун оюутан залууст хүссэн мэргэжлээрээ АНУ-д суралцах боломжийг олгох зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан. Улмаар 2010 оноос АНУ-д зуны амралтаараа ажиллах, аялах хөтөлбөрийг Монголдоо амжилттай хэрэгжүүлэх болсон. Бид Монголын ирээдүй хойч үе болсон нийт хүүхэд, залууст оюуны их хөрөнгө оруулалтыг хийх их үйлсэд бага ч атугай хувь нэмэр оруулан ажилладаг ажил үйлсээрээ байнга бахархаж, хамгийн найдвартай үйлчилгээг санал болгон ажиллаж ирсэн.

Манай АНУ-д хамтран ажилладаг хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд маань Төрийн Департаментад албан ёсны бүртгэлтэй, шаардлага өндөртэй, хариуцлагатай, хамгийн шилдэг байгууллагууд байдаг. Мөн бид АНУ-д цалинтай дадлагажих хөтөлбөр, Ахлах Сургуулийн Сурагч Солилцоо хөтөлбөрийг 2017 оноос олон жилийн туршлагатай соёл солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Таныг сонирхсон хөтөлбөртөө сэтгэл хангалуун оролцох боломжийг бүх талаар ханган ажиллах чадварлаг боловсон хүчин, хамгийн найдвартай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэгчид угтана гэдэгт та итгэлтэй байж болно.

Танд хамгийн сайн сайхныг хүсье,

Monarch Agency