Youth Educational Exchange Center

АНУ-д суралцах нь

АНУ-д суралцах сонголт хийж буй танд баяр хүргэе учир нь АНУ нь Дэлхий дээр №1 Боловсрол экспортлогч гэж нэрлэгддэг буюу Дэлхийн шилдэг 100 Их Сургуулийн жагсаадтанд буй Их Сургуулиудын 50 хувийг дангаараа АНУ-ын сургуулиуд эзэлдэг.

АНУ-д суралцах нь

STUDY IN THE USA

АНУ-д суралцах сонголт хийж буй танд баяр хүргэе учир нь АНУ нь Дэлхий дээр №1 Боловсрол экспортлогч гэж нэрлэгддэг буюу Дэлхийн шилдэг 100 Их Сургуулийн жагсаадтанд буй Их Сургуулиудын 50 хувийг дангаараа АНУ-ын сургуулиуд эзэлдэг.

АНУ-д 4000 гаруй коллеж, их дээд сургууль байдгаас 1700 гаруй нь хоёр жилийн, 2500 орчим нь дөрвөн жилийн сургалт явуулдаг. Ойролцоогоор 1700 төрийн институтээс гадна 2500 орчим хувийн коллеж, их дээд сургууль байна. Community College нь Америкийн хоёр жилийн сургуулиудын ихэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд хэл сурах юм уу үндсэн хичээлүүдээ судлах хүсэлтэй оюутнуудад маш тохиромжтой. АНУ-ын бүртгэлтэй их дээд боловсролын байгууллагуудад нийт 14 сая орчим оюутнууд сурч байгаагийн 11 сая нь community college болон улсын их дээд сургуульд сурч байна.

Troy University-д суралцахаар очсон оюутнууд, 2014 он, Aлабама муж, АНУ

Бакалаврын болон Мастерын хөтөлбөрүүд

Академийн сургалтаас гадна АНУ-ын их дээд боловсролын байгууллагууд нь практикт суурилсан дэвшилтэт мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг илүүтэйгээр санал болгож байна. Ийм хөтөлбөр нь хоёр жилийн community college-уудаар хэрэгждэг ба оюутан нь гэрчилгээ, диплом авахын хажуугаар AA Degree авах боломжтой.

АНУ-д Шинжлэх ухааны бакалавр (BS) эсвэл Урлагийн бакалавр (BA) гэсэн хоёр төрлийн бакалаврын зэрэг эзэмших боломжтой. Эхний хоёр жилд ерөнхий хичээлүүд, дараагийн хоёр жилд өөрийн сонгосон мэргэжлийн чиглэлийн хичээлийг авч судалснаар нийт дөрвөн жилийн дараа бакалаврын зэрэг авна. Дөрвөн жилийн BA/BS-ын сургалтыг Undergraduate Studies гэж мөн нэрлэдэг.

Цааш суралцахаар шийдвэрлэсэн хүмүүс нэг юм уу хоёр жилийн дараагаас Шинжлэх ухааны эсвэл Урлагийн мастер эзэмших боломжтой. Магистрын болон бусад мэргэжлийн зэргийг зөвхөн их дээд сургуулиуд олгодог. АНУ-д докторын зэрэг эзэмшихэд дөрвөөс зургаан жил зарцуулах шаардлагатай болдог. Магистрын болон доктор сургалтуудыг Graduate Studies гэж нэрлэдэг.

Суралцахад гарах зардлууд

АНУ-д суралцахын тулд ТА эхлээд санхүүгийн хувьд боломжтой эсэх тооцоогоо хийх хэрэгтэй. ТА болон таны гэр бүлээс төлбөрийг төлөх гэж байгаа ч санхүүжилт асуудалтай тиймээс тэнд очисон хойноо ажил хийгээд сурна гэсэн ойлголт байж болохгүй. Учир нь оюутнууд нь зөвхөн сургууль дээрээ долоо хоногт 20 цаг ажиллах албан ёсны зөвшөөрөлтэй байдаг тул яаж ч бодсон төлбөр, амьдрах зардлаа олж чадахгүй. Мөн сургуулиа аажим аажмаар орхисоор нэг мэдэхэд Сургууль ч үгүй, Мөнгө ч үгүй болох тохиолдол гардаг.

Бакалаврт сургалцах гэж буй оюутнууд 4 жил, хэрэв Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй бол нийт 5 жил суралцана. Харин Магистр бол 2-3 жил суралцана гэж тооцоолох хэрэгтэй. Community College эсхүл аль нэг State Их сургуулийн Англи хэлний бэлтгэлд суралцахад эхний ээлжинд гарах зардал (ойролцоогоор):

Замын зардал (нэг талдаа): 1,000 ам.доллар
Төлбөр (улирал/семестр): 2,700 – 6,500 ам.доллар
Байр, хоол (сар): 600 ам.доллар
Эрүүл мэндийн даатгал (жил): 600 – 1,300 ам.доллар
Ном сурах бичиг (жил): ойролцоогоор 1,000 ам.доллар буюу багаар бодоход 8,000 орчим ам.доллар гардаг.

Манай Агентлаг нь дараах Их сургууль, Коллежуудын албан ёсны төлөөлөгчийн газар бөгөөд та үнэ төлбөргүй зөвлөгөө авах, зуучлуулан суралцах боломжтой:

Өөнөө Edmonds Community College-ээ амжилттай төгссөн ба University of Alaska-д үргэлжлүүлэн суралцсан.
Дэлгэрэнгүйг 9999 3065 | 9998 9380 | 8810 6460