ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД


АСУУЛТ: Хөтөлбөрт хамрагдахын тулд хэдэн төгрөг төлөх хэрэгтэй вэ?
Хөтөлбөрийн төлбөр 4500$, дээр нь 2 талын замын зардал 1200 орчим ам.доллар, халаасны мөнгө 700 орчим ам.доллартой байх буюу нийт зардал 6500-7000 орчим ам.доллар болно.

АСУУЛТ: Оролцогчдыг АНУ-д байрлах үед ямар нэг тусламж үзүүлдэг үү?
Манай US Sponsor 24 цагийн нээлттэй утсаар санал хүсэлт авах, яаралтай асуудлуудад зааварчилгаа, зөвлөгөө өгөх маягаар дадлагажигчтай байнга холбоотой ажиллана.

АСУУЛТ: Гэр бүлээрээ явах боломжтой юу?
Боломжгүй.

АСУУЛТ: Би татвар төлөх ёстой юу? Татвараа буцаан авч болдог уу?
Тийм, АНУ-д албан ёсоор ажиллаж амьдарч буй бүх иргэдийн адилаар татвар төлнө гэхдээ 70-80 хувийг нь буцаан авах боломжтой.

АСУУЛТ: Хэдэн цаг ажиллах вэ?
Долоо хоногт ойролцоогоор 40 цаг ажилладаг. Илүү цаг ажиллах боломж байдаг.

АСУУЛТ: Найзтайгаа нэг газар ажил хийх боломжтой юу?
Тийм, ингэхийн тулд нэг ажил олгогчид өргөдөл гаргах хэрэгтэй.

АСУУЛТ: Тэнд хамаатан садан дээрээ очиж ажиллаж болох уу?
Болоxгүй. Ажлын байрыг орxиж яваx xориотой.

АСУУЛТ: Давхар ажил хийх боломжтой юу?
Байхгүй.

АСУУЛТ: Ажиллах хугацаандаа суралцах боломжтой юу?
Үгүй.

АСУУЛТ: Ажил эхлэх хугацаанаас өмнө Америкт очих боломжтой юу?
Хөтөлбөр эхлэхээс 2 долоо хоногийн өмнө Америкт очих боломжтой гэж зөвлөдөг ч хэт эрт очихгүй байх нь зүйтэй. Энэ хугацаа нь хөтөлбөр эхлэхээс өмнө Social Security Card-аа захиалах, орчинтойгоо танилцах зэрэгт зориулагдсан хугацаа юм.

АСУУЛТ: Халаасны ойролцоогоор хэдэн төгрөгтэй байх хэрэгтэй вэ?
700 орчим ам.доллартай байхад болно.

АСУУЛТ: Байрлах газраа хэрхэн олох вэ?
Ажлын санал дээр ажил олгогч нь энэ талаар тодорхой мэдээлэл өгдөг.

АСУУЛТ: Байрлах байр нь төлбөртэй юу?
Төлбөртэй. Сарын ойролцоогоор $300 -$700 байх ба өрөөндөө нэг хүнтэй байна.

АСУУЛТ: Эрүүл мэндийн даатгалтай юу?
Заавал даатгуулах ёстой бөгөөд хураамж нь хөтөлбөрийн төлбөрт багтсан.

АСУУЛТ: Яаралтай тусламж авах тохиолдолд хэнд хандах вэ?
Манай US Sponsor-ийн 24 цагийн утсанд хандана.

АСУУЛТ: Америкт байх хугацаагаа сунгах боломжтой юу?
Хөтөлбөрийн хугацааг US Sponsor-той харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно. Энэ тохиолдолд 7 хоногийн $115-аар бодож US Sponsor-т төлнө.
АСУУЛТ: Америкаас эрт буцах боломжтой юу?
Харин хүндэтгэн үзэх шалтгаантай болсон тохиолдолд болно.

АСУУЛТ: Дараа дахин энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?
Боломжтой.

Post Comment