АНУ-ын Их сургууль, Коллежуудын үндсэн ангид шууд орохын тулд дараах шалгалтуудаас шаардлагатайг нь өгч босго оноогоо авсан байх хэрэгтэй.

IBT

  • IBT TOEFL гэдэг нь “Test of English as a Foreign Language” гэсэн үгний товчлол юм. Шалгалтыг Америкийн ETS буюу English testing service байгууллагаас эрхлэн гаргадаг.
  • Энэхүү шалгалтыг унаган Англи хэлтэй биш хүмүүс өгдөг ба тэдний Англи хэл дээр академик орчинд ярих, унших, бичих болон сонсох чадваруудын түвшнийг тодорхойлоход ашигладаг.
  • IBT TOEFL-ийн албан ёсны оноог гадаадын их дээд сургуулиуд болон коллежууд элсэлт авахдаа шаарддаг.
  • Дэлхийн 180 гаруй орны 8,500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL-н оноог хүлээн зөвшөөрдөг.
  • IBT TOEFL-ийн шалгалтын оноо нь 2 жилийн турш хүчин төгөлдөр байдаг.

IELTS

IELTS гэдэг нь International English Language Testing System гэсэн үгний товчлол бөгөөд Их Британи Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education зэрэг байгууллагуудаас зохион байгуулж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм. Тус шалгалт нь Академик болон Ерөнхийгэсэн 2 үндсэн төрөлтэй:

  • Ерөнхий IELTS – Энэхүү шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали, Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий EILTS-ийн шалгалтыг өгдөг.
  • Академик IELTS – Академик шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

SAT 

  • SAT-ийн шалгалтыг College Board байгууллагаас зохиосон бөгөөд энэхүү шалгалтыг дэлхий даяар их дээд сургууль, коллежууд элсэлтийн шалгалтаа болгон түгээмэл ашигладаг.
  • Тус шалгалтыг Educational Testing Service Сollege Board-ын өмнөөс хөгжүүлж зохион байгуулдаг.
  • Тус шалгалтыг ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид өгдөг бөгөөд АНУ-ын бараг бүр их дээд сургууль, коллеж тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг.
  • SAT шалгалтын оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

GMAT 

  • GMAT гэдэг нь Graduate Management Admission Test гэсэн үгний товчлол бөгөөд магистрын түвшинд менежмент сурахад шаардлагатай чадваруудыг хэмжих компьютер дээр авдаг шалгалт юм.
  • Бизнесийн удирдлагын бакалавраас дээш түвшний хөтөлбөртэй дээд сургуулиуд тус шалгалтыг элсэлтийнхээ нэг шалгуур болгон ашигладаг.
  • Дэлхий даяар 6,000 гаруй магистрын хөтөлбөр тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг.
  • Тус шалгалтын оноо нь нийт 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

GRE 

  • GRE гэдэг нь Graduate Record Examination гэсэн үгний товчлол бөгөөд бакалавраас дээш түвшинд суралцахаар горилогчдоос авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн элсэлтийн шалгалт юм.
  • Дэлхий даяар 3,200 гаруй их дээд сургуулиуд тус шалгалтыг элсэлтийнхээ шалгууруудын нэг болгон ашигладаг.
  • Тус шалгалтыг цаас эсвэл компьютер гэсэн хоёр хэлбэрээр авдаг.
  • GRE шалгалтын албан ёсны оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Post Comment