СУРАГЧ СОЛИЛЦОО

МАНАЙ ХӨТӨЛБӨР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД БУЮУ US SPONSORS

Манай Спонсор байгууллагууд нь сурагчдыг Америк улсад байх бүхий л хугацаанд холбоотой байж, анхаарал тавин ажилладаг. Зочин айл болон сурагчидтай байнгын холбоотой байх бүсийн зөвлөхүүд ажиллах болно. Тухайн зөвлөх ажилтан нь сурагчид тохиолдсон аливаа асуудлыг шийдвэрлэхэд тусалж хөтөлбөрийн хугацааг илүү үр дүнтэй байлгах тал дээр дэмжин ажилладаг.

 Face The World Foundation (FTW) нь 1980 оноос хойш сурагч солилцооны хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа ба төв оффис нь San Francisco хотод байрладаг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

The Academic Foundation for International Cultural Exchange (AFICE)  нь олон орны хүүхдүүдийг Америк айлд амьдруулж, ахлах сургуульд суралцах боломжийг олгож буй туршлагатай, найдвартай хамт олон байж өдгөөг хүртэл олон улсын сурагч солилцоо хөтөлбөрийн стандартыг тогтоон ажиллаж байна.

Greenheart нь 1985 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй J1 хөтөлбөр хэрэгжүүлэгч томоохон байгууллагуудын нэг. Жилд ойролцоогоор 1,000 орчим сурагчдыг тус хөтөлбөрт хамруулдаг, 250+ бүсийн координаторуудтай, Chicago хотод байрладаг, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Post Comment